С.Энхболд: Халдвар авч, биеийн байдал нь хүндэрсэн хүүхдүүдийг Эх нялхаст эмчилж байна

С.Энхболд: Халдвар авч, биеийн байдал нь хүндэрсэн хүүхдүүдийг Эх нялхаст эмчилж байна

Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд өглөө. 

Тэрбээр “Улсын хэмжээнд нийт 5408 хүүхэд коронавирусийн халдвар авсан байна. Өнөөдрийн байдлаар 1725 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан хүүхдүүд эмнэлзүйн шинж тэмдэг багатай байгаа. Эмнэлзүйн байдлаас шалтгаалж эмчилгээний тактик ч өөр, өөр байдаг. Тухайлбал, биеийн байдал нь хүндэвтэр болон хүнд хүүхдүүдэд вирусийн эмчилгээ хийж байна. 

Одоогийн байдлаар Эх Нялхаст хүндэрсэн хүүхдүүдийг эмчилж байна. Мөн Хүүхдийн сэргээн засах төв буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын 180 орыг дэлгэж, ялангуяа хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бэлдэж байгаа” гэв.