С.Амарсайхан: Англиас гаралтай коронавирусийн мутаци манай улсад бүртгэгдсэн

С.Амарсайхан: Англиас гаралтай коронавирусийн мутаци манай улсад бүртгэгдсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна. 

Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хатуу хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Турк улсаас зөөвөрлөгдөн ирсэн Англиас гаралтай коронавирусийн мутаци манай улсад бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Мөн өнөөдрөөс вакцин хийх суурин 120, явуулын 40 цэг ажиллаж эхэллээ. Вакциныг төлөлтийн дагуу татан авч байгаа ч амаргүй нөхцөл байдал үүсэж байна" гэв. 

Мутацид орсон вирусийн тархалтын талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нэмж мэдээлэл өглөө.

Тэрбээр "Вирус мутацид орсон эсэхийг "whole genome sequencing" аргачлалаар албан ёсоор тодорхойлж, зарладаг.

Манай гурван вирусологич Япон улсад 20 гаруй сорьц дээр ажиллан, шинжилж байна. Эдгээрт мутацид орсон хувилбар илрээгүй. Гэхдээ цаг хугацаа хэмнэх зорилгоор зарим газрын санал болгосноор PCR-т суурилан мутацид орсон хувилбарыг илрүүлэх шинжилгээг хийж үзлээ.

Үүнд 33 сорьцыг хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэнд "UK varient" буюу Британи хувилбар байна гэж гарсан. Эдгээр иргэн Турк улсаас ирээд 10 орчим хонож буй бөгөөд ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнд мутацилагдсан хувилбар гарсан. Бусад хүнд нйитлэг хэлбэр илэрсэн. Өнөөдрийн байдлаар өргөн хүрээнд тархсан гэж хэлэх үндэслэлгүй бөгөөд "whole genome sequencing" хийж байж баталгаажуулна.

Британи хувилбар нь хэдийгээр тархалтын хурд их, хүндрэх нь хурдан байдаг ч хийх эмчилгээ, баримтлах дэглэм ялгаагүй. Тиймээс халдварын дэглэмээ сайн баривал энэ вирусээс сэргийлэх бүрэн боломжтой" гэв.

 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө