АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аваргаар Монгол ах дүүс тодров

АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аваргаар Монгол ах дүүс тодров

АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 64,1 кг жинд Монголын тамирчин Цэрмаагийн Чинзориг түрүүлсэн бол түүний төрсөн ах Цэрмаагийн Чингэс 71,2 кг жинд 4 дүгээр байрт оржээ.  

2020 оны Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга, спортын мастер Ц.Чинзориг өмнө нь “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд тус тэмцээний үнэ цэнэтэй тамирчны шагналыг мөн хүртсэн байна.

Ах дүү бөхчүүд Дорноговь аймгийн Айраг сумаас Э.Ариунбаярын удирдлага дор анх чөлөөт бөхөөр хичээллэж тамирчны гараагаа эхэлжээ.