УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл нарыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар болжээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл нарыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар болжээ

УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр дээр О.Цогтгэрэл гарын үсэг зурж АНУ-ын лобби компани болох “DCI" групптай “Х.Баттулгын сонгуулийн компанит ажлыг сурталчлах” гэсэн агуулгатай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэх баримт ил болсон.

Иймд М.Тулгат тэргүүтэй АН-аас, “намын нэр барьсан бүлэг этгээдүүдийн энэ мэт үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болно” гэж мэдэгдсэн байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл нарыг дээрх гэрээтэй холбогдуулж, шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-т хандсан албан бус гэх мэдээлэл байна.