“Жи тайм”-ын Э.Оюунчимэгт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцэнэ

“Жи тайм”-ын Э.Оюунчимэгт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцэнэ

Өнөөдөр /2021.04.23/ Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг өмнө товлон зарласны дагуу хэлэлцэх тов гарсан байна.

Сонирхуулахад, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг.