Амиа алдсан Чадын Ерөнхийлөгчийн орыг хүү нь залгамжлахаар болжээ

Амиа алдсан Чадын Ерөнхийлөгчийн орыг хүү нь залгамжлахаар болжээ

Өнгөрсөн даваа гарагт /2021.04.20/ Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Деби босогчдын гарт амиа алдсан билээ. Тэгвэл түүний хүү Махамат Идрисс Деби аавынхаа орыг залгамжилж, Чад улсын Ерөнхийлөгч, мөн зэвсэгт хүчний тэргүүнээр ажиллахаар болжээ.

Махамат Идрисс аавыгаа таалал төгссөний маргааш 15 генерал бүхий цэргийн зөвлөл байгуулах зарлигт гарын үсэг зурсан байна. Уг зөвлөлд талийгаач ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн 14 хүн багтжээ. 

Махабат Идрисс Деби

Өдгөө 37 настай тэрбээр аавынхаа элит хамгаалагчийн албыг (DGSSIE) толгойлж, үргэлж хамт явдаг байсан аж. Махамат Деби Чадын нийслэл Н’Джаменад өссөн. Аав нь түүнийг Францын өмнөд хэсэгт орших Экс-ан-Прованс дахь цэргийн сургуульд явуулсан боловч хэдхэн сарын дараа буцаж ирсэн байна. Улмаар нийслэл дэх цэргийн сургуульд бэлтгэгдэж, Ерөнхийлөгчийн хамгаалалтад элсжээ. Мөн хөрш Малигийн хойд хэсэгт орших НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд туслах Чадын хүчний ахлах командлагчаар ажиллаж байв.

Махамат байлдааны ажиллагаагаараа өндөр үнэлгээ авдаг бөгөөд, 2009 онд Тиман Эрдими тэргүүтэй босогчдын эсрэг ялалт байгуулсны дараа нэр хүнд нь нэлээдгүй өссөн байна. 

Эх сурвалж: Aljazeera