Б.Жавхлан: ОХУ-ын “Спутник V” вакцины тодорхой тунг ирэх долоо хоногт хүлээн авна

Б.Жавхлан: ОХУ-ын “Спутник V” вакцины тодорхой тунг ирэх долоо хоногт хүлээн авна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр/2021.04.22/ хүлээн авч уулзлаа. Энэ үеэр И.К.Азизов “Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10.000 тун “Спутник” вакцин өмнө нийлүүлэгдсэн бөгөөд хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ. Харин Эрүүл мэндийн яамны шугамаар нийлүүлэх вакцины нийлүүлэлтийн хугацаа, графикийг нарийвчлан, тодорхой болгох шаардлагатай байна. Нийтдээ ОХУ-аас 1.0 сая тун вакцин нийлүүлэгдэнэ” гэдгийг хэллээ.

Мөн “Спутник V” вакцины нийлүүлэлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Вероселл” вакциныг хүлээн авах үеэр “ОХУ-ын Спутник вакциныг худалдан авах гэрээгээ бид хийсэн байгаа. Харин ОХУ-ын талаас нийлүүлэлтийн өдөр хоногийн тодорхой болгоогүй байна. Ирэх долоо хоногт гэхэд гэрээлсэн вакцины тодорхой тунг авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн юм. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө