“Энэ удаагийн хөл хорионы үеэр иргэдийн хөдөлгөөн ердөө 20 орчим хувь буурсан”

“Энэ удаагийн хөл хорионы үеэр иргэдийн хөдөлгөөн ердөө 20 орчим хувь буурсан”

ЭМЯ-ны мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох коронавиурст халдвараас шалтгаалсан нас баралтын талаарх мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсад уушги орлуулах гурван ECMO аппарат бий. Гэхдээ өнөөдөр биеийн байдал нь хүндэрч буй болон нас барж буй иргэд ECMO аппарат дутмагаас болж биш, ихэвчлэн архаг хууч өвчтэй, коронавирусийн нөлөөллийн улмаас архаг хууч өвчин нь сэдэрсний улмаас эндэх тохиолдол гарч байна. ECMO аппарат 10, 20 байлаа гээд нас баралт буурна гэсэн үг биш юм. Хамгийн гол нь биеийн байдлаа хүндрүүлэхгүй байх хэрэгтэй. Хүндэрснийхээ дараа бус шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй байна” гэлээ. 

Түүнчлэн тэрбээр хөл хорионы талаар “Монгол Улс дөрөв дэх удаагаа хөл хорио тогтоолоо. Энэ удаагийн хөл хорионы хөдөлгөөний эрчмийг өмнөх хөл хориотой харьцуулахад хамгийн сул нь байлаа. “Google mobile” технологиор иргэдийн хөдөлгөөнийг өдөр өдрөөр хэмжихэд энэ удаагийн хөл хорионы хөдөлгөөний бууралт ердөө 20 орчим хувь байсан. Тиймээс иргэдийг гэртээ байхыг уриалж байна” гэв.