Бат-Өлзий сумын “Цээл” нууранд өнгөрөгч шөнө мотоциклтой осолдсон иргэнийг хайж байна

Бат-Өлзий сумын “Цээл” нууранд өнгөрөгч шөнө мотоциклтой осолдсон иргэнийг хайж байна

Урин дулаан цаг ирж гол, нуурын мөс хайлж эхэлсэн энэ цагт иргэд усанд живж амиа алдсан гэх мэдээлэл тогтмол гарч байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуурын усан орохгүй байхыг сэрэмжлүүлж дараах мэдээллийг нийтэлж байна. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойт багийн “Их мойлт” гэдэг газар өнөөдөр /2021.04.23/ 01:00 цагийн орчим 29 настай иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэн мотоциклтой явж байгаад “Цээл” нууранд унаж осолдсон тухай дуудлагыг Өвөрхангай аймгийн онцгой байдлын газар 05:40 цагт хүлээн авсан байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Б -ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө