А.Навальныйг өлсгөлөнгөө нэн даруй зогсоохгүй бол үхэх аюулд орсныг анхааруулав

А.Навальныйг өлсгөлөнгөө нэн даруй зогсоохгүй бол үхэх аюулд орсныг анхааруулав

ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн А.Навальныйгийн эмч нар өлсгөлөнгөө нэн даруй зогсоохгүй бол үхэх аюулд байгааг анхааруулжээ. 

Түүний эмч нар өчигдөр/2021.04.22/ гаргасан мэдэгдэлдээ “Алексей өлсгөлөнгөө энэ хэвээр үргэлжлүүлбэл, бөөр болон мэдрэлийн систем нь гэмтэж, бид эмчлэх хүнгүй болж мэдэхээр байна" гэжээ. Түүнчлэн А.Навальныйтай уулзаж, эмчлэх эрх олгохыг ОХУ-ын эрх баригчдаас шаарджээ. 

Өдгөө 44 настай сөрөг хүчний удирдагч тэрбээр шоронд орсныхоо дараа нурууны цочмог өвдөлтийн улмаас зүй ёсны эмнэлгийн тусламж авахыг шаардаж, өлсгөлөн зарлаад 20 гаруй хоног өнгөрч байна. Үүний дараа АНУ, Герман, Франц тэргүүтэй орнууд түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхийг Кремльд уриалсан юм. 

 Лхагва гарагт болсон жагсаал

Улмаар Даваа гаригт Навальныйг шоронгийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд эрх баригчид түүнд үзүүлж буй эмчилгээг "хангалттай" гэж мэдэгдэв. Гэсэн ч А.Навальный өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байна. Саяхан тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа "Та нар намайг харвал шоолох байх. Бие маань зүгээр л яс, арьс болсон" гэж бичжээ. 

Лхагва гарагт /2021.04.21/ түүнийг суллахыг шаардаж, Оросын мянга мянган иргэн жагссан. ОВД-Инфо мониторингийн мэдээлснээр нийслэл Москва зэрэг хэд хэдэн хотод 1000 гаруй хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: CNN