ТАНИЛЦ: Вакцины хоёр дахь тунг хийх цэгүүд

ТАНИЛЦ: Вакцины хоёр дахь тунг хийх цэгүүд

Вакцинжуулалтыг эрчимжүүлж өнөөдөр (2021.04.23)-өөс эхлэн өдөрт дунджаар 60 мянган хүн хамруулна гэж өчигдөр Улсын Онцгой комиссоос мэдээлсэн. Энэ сарын 9, 10, 11, 12-нд "Синофарм" компанийн "ВероСелл" вакцины хоёрдугаар тунгаа тариулах хуваарьтай байсан иргэд өнөөдрөөс дархлаажуулалтад хамрагдана.

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын цэгийн талаар нарийн мэдээлэл өгөх юм байна. Вакцинжуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдийг зөөвөрлөх аж.

Өнөөдрийн байдлаар вакцины эхний тунд 649236, хоёрдугаар тунд 64469 хүн хамрагджээ. Нийт вакцинд хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл,

50-54 насны иргэдийн 36.4 хувь нь буюу 60791,
55-59 насны иргэдийн 36.1 хувь буюу 51278,
60-64 насны иргэдийн 35.8 хувь буюу 37750,
65-79 насны иргэдийн 34.8 хувь буюу 20221 хүн тус тус байгаа юм.