“Сэлэнгэ мөрөн”-д осолдсон долоон иргэний гуравных нь цогцсыг олжээ

“Сэлэнгэ мөрөн”-д осолдсон долоон иргэний гуравных нь цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдож, алга болсон талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл эдгээр осолдсон иргэдийн гурвынх нь цогцосыг олсон байна. Тодруулбал, осол болсон газраас 3.5 км-ын зайд тус сумын харьяат иргэн Т, осол болсон газраас 4 км-ын зайд Рашаант сумын харьяат А, осол болсон газраас 20 км-ын зайд тус сумын харьяат иргэн Т нарын цогцсыг “Сэлэнгэ” мөрөнгийн эргээс олж, цогцсуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн гэж ОБЕГ-ын мэдээлэлд дурджээ.Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.