БНХАУ-аас “Вероселл” вакцины 300 мянган тун ирлээ

БНХАУ-аас “Вероселл” вакцины 300 мянган тун ирлээ

БНХАУ-ын “Синофарм” компанийн “Веросэлл” вакцины 900 мянган тун ойрын өдрүүдэд ирэх талаар Гадаад Харилцааны яамны сайд Б.Батцэцэг мэдээлж байв.

Тэгвэл яг одоо “Веросэлл” вакцины 300 мянган тун Чингис хаан олон улсын нисэх буудал дээр бууж байна. Вакциныг холбогдох албаныхан хүлээж авахаар хүрэлцэн иржээ. Өнөө шөнө болон маргааш нийтдээ 900 мянган тун Вероселл вакциныг хүлээн авна гэж Сангийн Сайд Б.Жавхлан мэдээллээ. Маргаашаас Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болсон билээ.