"Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх" санал хураалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцоогүй байна

"Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх" санал хураалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцоогүй байна

Үндсэн хуулийн 30.2 -д “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан тул өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж буй Х.Баттулга нарын эрхмүүд дахин нэр дэвших боломжгүй гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа. 

Харин цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авах эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл хийж, “МАН-ын татан буулгах УДШ-д гаргасан захирамжаа” дахин танилцуулсан бол, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ч чуулганы танхимд улс төрийн мэдэгдлийг хийж байв. 

Ингээд санал хураалт болоход УИХ дахь АН-ын бүлгийн 10 гишүүд дээр нэмэгдэж бие дааж сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн санал өгчээ. 

Харин тус санал хураалтад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа оролцож, санал өгөөгүй байна. Ингээд чуулганы хуралд оролцсон гишүүдийн 56 нь буюу 82.4 хувь нь “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв” гэсэн бол, 12 гишүүн буюу 17.6 хувь нь “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь буруу” гэж санал өгчээ.