Энэ сарын 24-нөөс ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Энэ сарын 24-нөөс ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээр энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим хэсэг төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орох төлөвтэй. Түүнчлэн 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 26-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна.

Малчид, ард иргэд, тээвэрчиддээ анхааруулахад өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орно мөн төвийн нутгаар салхи шуургатай ялангуяа говь тал хээрийн нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ. Мөн дөрөвдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар бороо, нойтон цас орж ширүүсэх бол энэ сарын 28-наас нутгийн баруун хэсгээр, 29-30 нд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна гэж мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 




Өнөөдөр хонь өдөр

35 минутын өмнө