Вероселл вакцин маргааш гааль дээр бууна

Вероселл вакцин маргааш гааль дээр бууна

Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс Астразенека вакцины ээлжит 50,400 тунг урьд шөнө /2021.04.21/ хүлээн авчээ.

Түүнчлэн БНХАУ-ын Синофарм компанийн Веросэлл вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900 мянган тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчрах тухай Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг мэдээлсэн. 

Тэгвэл вероселл вакцины 900 мянган тун маргааш /2021.04.23/ гааль дээр буух аж. Ингээд энэ сарын 25-ны өдрөөс вероселл вакцины хоёр дахь тунг иргэдэд хийж эхлэх юм. Улсын онцгой комиссын мэдэгдэж буйгаар 5 сарын 25-ны өдөр гэхэд иргэдээ бүрэн вакцинжуулж дуусна гэж буй.