Д.Батгэрэл UFC холбооны гурав дахь тулаанаа ирэх бямба гарагт хийхээр болжээ

Д.Батгэрэл UFC холбооны гурав дахь тулаанаа ирэх бямба гарагт хийхээр болжээ

АНУ-ын холимог тулааны UFC холбоонд Монгол Улсаа төлөөлөн тулалдаж буй MGL-1 FC 2009 оны кик боксын аварга, MGL-1 FC 2018 оны холимог тулааны 66 кг жингийн аварга Данаагийн Батгэрэл энэ сарын 24-нд АНУ-ын Флорида мужид болох UFC261 эвэнт 3 аваргын бүсний тулаантай эвэнт тулаанд оролцох юм.

Энэ тулаанд 77.1 кг жинд Аваргын бүсийн төлөө Камару Усман, Хоргэ Масвидаль, 56.7 кг жинд Аваргын бүсний төлөө Валентина Шевченко, Жессика Эндраджийн, 52.2 кг жинд БНХАУ-ын аварга Вэй Ли Жан, Рөүз нар UFC холбооны аваргын бүсний төлөө тулалдах юм. Манай аварга Данаагийн Батгэрэл АНУ-ын тамирчин Кэвин Нативидадтай тулалдана. Энэ нь түүний UFC  холбоонд хийх гурав дахь тулаан юм.

Өдгөө 27 настай Кевин Нативидадын хувьд өмнө LFA холбоонд тулалддаг байсан бөгөөд UFC холбооны анхны тулаанаа Майлс Жонсын эсрэг хийж ялагдсан бол хоёр дахь тулаанаа ийнхүү Д.Батгэрэлийн эсрэг хийхээр болж байна. Харин өдгөө 31 настай Д.Батгэрэлийн тухайд өнгөрсөн аравдугаар сард Кайлер Филипстэй тулалдах байсан ч Монгол Улсын хил хаалттай байсан учир тулалдаж чадаагүй юм.