“Тус хувцсыг тамирчдад зааланд бэлтгэл хийхэд нь зориулж үнэ төлбөргүй хийж өгсөн”

“Тус хувцсыг тамирчдад зааланд бэлтгэл хийхэд нь зориулж үнэ төлбөргүй хийж өгсөн”

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд Монголын тамирчдын Олимпийн наадамд оролцохдоо өмсөх хувцас гэх тайлбартай зураг түгээд байна. Тус хувцсыг “Somo Sport Brand” брэндийн хамт олон хийсэн ба тамирчдад бэлтгэл хийхэд нь зориулж үнэ төлбөргүй бэлэглэжээ. Харин Олимпийн наадамд тамирчдын өмсөх хувцасны дизайн хараахан гараагүй байгаа юм байна. 

Энэ талаар тус брэндийн хамт олон өөрсдийн фейсбүүк хуудаснаа “Энэ хувцасыг тамирчдад Монголд зааланд бэлтгэл хийхэд нь зориулан үнэ төлбөргүй хийж өгсөн. Олимпийн хувцас нь Монгол улсын олимпын хорооноос гадаад руу захиалж хийлгэдэг байгаа” гэжээ.