Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг томоохон эмнэлгүүдэд хэрэглэж эхэлжээ

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг томоохон эмнэлгүүдэд хэрэглэж эхэлжээ

Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 26-наас хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.

АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг 3 дугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Уг оношлуураар авсан шинжилгээний хариу ердөө 90 минутын дотор гарах боломжтой. Түүнчлэн PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу 35 мянган төгрөг аж.