Нэг онгоцонд зорчиж явсан 49 хүнээс коронавирус илэрчээ

Нэг онгоцонд зорчиж явсан 49 хүнээс коронавирус илэрчээ

Энэтхэг-Хонконг чиглэлийн онгоцонд зорчиж явсан 49 хүний PCR шинжилгээнээс коронавирус илэрчээ. Улмаар Энэтхэг, Пакистан, Филиппинээс гарах бүх нислэгийг хоёр долоо хоногийн хугацаатайгаар зогсоосон байна. 

Шинжилгээ эерэг гарсан бүх зорчигч энэ сарын 4-ны өдөр Энэтхэгийн агаарын тээврийн “Вистара” компанийн нислэгээр Хонконг руу ниссэн байжээ. Онгоц 188 хүний багтаамжтай бөгөөд тухайн үед хэдэн зорчигч байсан талаар Хонконгийн эрх баригчид мэдээлээгүй байна. 

Хэдийгээр зорчигч нислэгээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай ч шинжилгээ өгсний дараа халдвар авах, улмаар онгоцны битүү орчинд бусдад халдаах нөхцөл бүрэлдсэн байж болзошгүй хэмээн шинжээчид тайлбарлажээ. 

Нөхцөл байдалтай холбогдуулан Хонконгийн эрх баригчид Энэтхэг, Пакистан, Филиппиний 4-р сарын 20-оос 5-р сарын 3-ны хоорондох бүх нислэгт хориг тавихаа мэдэгдэж, Энэтхэгийн “туйлын өндөр эрсдэлтэй” ангилалд оруулсан байна. Сүүлийн үед Энэтхэгт коронавирусийн халдвар эрчимжиж “N501Y” мутаци тархаж буй. Уг мутаци нь вирусийн тархах хурдыг хэд дахин нэмэгдүүлдэг аж. 

Халдвар авсан хүмүүсийн сууж явсан байршил:

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө