БНХАУ 2022 оны өвлийн Олимпийн наадмын үеэр дижитал юанаа хэрэглээнд нэвтрүүлнэ

БНХАУ 2022 оны өвлийн Олимпийн наадмын үеэр дижитал юанаа хэрэглээнд нэвтрүүлнэ

БНХАУ 2014 оноос дижитал юанийн судалгаа хийж эхэлсэн бөгөөд саяхан Шэньжэнь, Бээжин зэрэг хотуудын оршин суугчдын дунд туршилтын төслүүдийг эхлүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр/2021.04.20/ Хятадын Төв банкнаас 2022 оны Бээжингийн өвлийн Олимпийн наадмын үеэр гадаадын тамирчид болон жуулчдад дижитал юан ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна хэмээн мэдээллээ. 

Дижитал юан нь криптовалют биш бөгөөд биткоин шиг зохиогдоогүй гэдгээрээ онцлог. Гол зорилго нь гүйлгээнд буй бэлэн мөнгө, зоосыг орлуулах, бэлэн мөнгөгүй төлбөр тооцооны хэлбэрийг нэмэгдүүлэх аж. 

2022 он гэхэд дижитал юаныг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд илүү олон хувилбараар мөн олон хотод турших шаардлагатайг БНХАУ-ын Төв банк онцолж байна.  

Энэ талаар Төв банкны гүйцэтгэх захирал Ли “Дижитал юанийг улс даяар нэвтрүүлэх цаг хугацаа хараахан болоогүй байна. Цаашид бид туршилтын төслүүдийн цар хүрээг нэмэгдүүлж, дижитал мөнгөн тэмдэгтэд тулгуурласан технологийн дэд бүтцийг "бэхжүүлэх" чиглэлээр ажиллах болно” гэжээ. 

Олон улсын арилжааны ихэнх хэсэг нь доллараар хийгддэг. Харин Хятадын дижитал юань хэрэглээнд нэвтэрснээр АНУ-ын долларыг дэлхийн нөөц валют болгоход түлхэц болно, цаашлаад юанийн ханшийг олон улсын түвшинд хүргэнэ хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм. Гэхдээ тус улс дижитал валютыг дотооддоо ашиглахад илүү төвлөрч байна.  

Эх сурвалж: ABCnews




Өнөөдөр луу өдөр

25 минутын өмнө