Цэрэг дэглэсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Цэрэг дэглэсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд нэгнээ дарамталж, дэглэж буй бичлэг цахим орчинд цацагдаж, олны шүүмжлэлийг төрүүлсэн.

Тэгвэл уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаад цэргийн албанаас халагдаж ирсэн М, Э, О нар тус хэргийг үйлдсэнийг тогтоож, прокурорт шилжүүлсэн байна. Хяналтын шатны прокурор тэднийг Эрүүгийн хуулийн 28.3.1, 28.4.1-т заасан үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 28.4.1-т “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”гэж заажээ.