С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан билээ. Үүний дараа буюу өнөөдөр Шадар сайд хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдсэн. 

Тэрбээр мэдэгдэлдээ "Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлсэн. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй" гэсэн юм. 

Гэтэл С.Амарсайханы хэлж, өөрийгөө зөвтгөж буй тайлбар болох Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолын хавсралтыг У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоол болгон өөрчилж тавигдах шаардлагыг өөрчилсөн байна.

Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор "Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам" гаргаж дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурч буй баклаврын зэргийн өдрийн ангийн оюутанд тэтгэлэг олгоно гэснийг өөрчилж тэргүүлэх чиглэлээр магистр, докторт суралцаж буй суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно хэмээн өөрчилжээ. 

Тэгэхээр Шадар сайд С.Амарсайханы тайлбарлаж буй тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журам нь хүүг нь сургуульд тэнцэхээс өмнө өөрчлөгдсөн байсан гэсэн үг. Тэгэхээр тэрбээр хүүдээ Боловсролын зээлийн сангаас яаж зээл авсан бэ гэдгээ тайлбарлах шаардлагатай гэдгийг олон нийт С.Амарсайханаас шаардсаар байна. 




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө