Х.Баттулга нь АН-ын үзэл баримтлалын эсрэг байсан тул “сонгон шалгаруулах журам”-ыг анх удаа боловсруулжээ

Х.Баттулга нь АН-ын үзэл баримтлалын эсрэг байсан тул “сонгон шалгаруулах журам”-ыг анх удаа боловсруулжээ

Өнөөдөр /2021.04.21/ М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус цахим хурлыг зарлан хуралдуулж байна. 

Тус хурлаар “Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журмыг батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шалгаруулах журмыг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар ахалсан байна. 

Тус ажлын хэсэг нь “сонгоно шалгаруулах журам”­-ыг боловсруулахдаа, АН-ын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалахын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль зэрэг гол баримт бичгүүдийг сууриа болгосон байна. Улмаар тус журмыг батлах болсон шалтгаанаа “Өмнө нь АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга нь тус намын үзэл баримтлалын эсрэг үйл ажиллагаа явуулсан. Иймд тус нам анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлага бүхий журмыг боловсрууллаа” гэж онцолжээ. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө