АН-ын ҮБХ хуралдаж, “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага”-ыг хэлэлцэж байна

2021-04-21 14:13

АН-ын ҮБХ хуралдаж, “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага”-ыг хэлэлцэж байна

Өнөөдөр /2021.04.21/ М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус цахим хурлыг зарлан хуралдуулж байгаа ажээ. Тус хурлаар “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид тавигдах шаардлагын журам”-ыг батлах юм байна. Учир нь ирэх долоо хоногт улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж,  Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд уламжлах ёстой ажээ.