Авах вакциныхаа үнийг одоо хүртэл төлөөгүй байгаа юу

Авах вакциныхаа үнийг одоо хүртэл төлөөгүй байгаа юу

Засгийн газар ирэх долоо хоногоос Синофарм вакцины хоёрдугаар тунгийн вакцинжуулалт эхэлнэ, одоогоор 14.1 сая тун вакцины 11 төрлийн гэрээ хийгдэж байна гэж мэдэгдсэн. 

Гэтэл Засгийн газар вакцин авах гэрээ хэлцлүүдээ эцэслэн шийдэж, үнэ хөлсөө ч төлөөгүй байгаа бололтой. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр л ярилцаж, вакцин худалдан авах төсвөө хаанаас, хэрхэн гаргах вэ гэдгээ шийдэх юм байна гэж “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтэлжээ. 

Тэгвэл өнөөдөр /2021.04.21/ болж байгаа Засгийн газрын хуралдаанаар “Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад олгох урамшуулал, Оюутолгойн нэхэмжлэлээр Олон Улсын арбитрын шүүхэд Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ” гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлжээ.