“Forbes” сэтгүүлийн “Нийгэмд өөрчлөлт авчирч буй Азийн 30 залуу” жагсаалтад Б.Болор-Эрдэнэ багтжээ

“Forbes” сэтгүүлийн “Нийгэмд өөрчлөлт авчирч буй Азийн 30 залуу” жагсаалтад Б.Болор-Эрдэнэ багтжээ

Дэлхийд алдаршсан Америкийн бизнесийн “Forbes” сэтгүүл Монгол бүсгүйг онцолжээ. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг “Нийгэмд өөрчлөлт авчирч буй Азийн 30 залуу жагсаалтад” оруулсан байна. 

“Forbes” сэтгүүлийн албан ёсны вэбсайтад байрлуулсан мэдээлэлд “Батцэнгэлийн Болор-Эрдэнэ нь Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд энэ албыг хашиж буй хамгийн залуу, анхны эмэгтэй хүн юм. Оксфордод төрийн бодлогын чиглэлээр суралцаж, Дэлхийн банк, НҮБ, Азийн хөгжлийн банканд ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр одоогийн Засгийн газрын танхимын хамгийн залуу удирдагчийн хувьд Монголыг "дижитал үндэстэн" болгох таван жилийн төлөвлөгөөг боловсруулсан.  Албан тушаалаа хүлээн авсан эхний хэдэн сард "Цахим Монгол" платформыг ажиллуулж, нийтийн хэрэглээний 181 үйлчилгээг цахимжуулсан байна. Б.Болор-Эрдэнэ хөдөө өссөн учраас орон нутгаас ирсэн залуу охидыг сургах зорилгоор “Охидын кодчилол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэжээ.