Суудлын бүсээ зүүгээгүй Ц.Нямдоржийг 20 мянгаар, автомашины мэдээллийг нь өөрчилсөн сайтыг 500 мянгаар торгожээ

Суудлын бүсээ зүүгээгүй Ц.Нямдоржийг 20 мянгаар, автомашины мэдээллийг нь өөрчилсөн сайтыг 500 мянгаар торгожээ

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд асан, одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөнд бүдүүлгээр оролцож, иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн. Тэрбээр 0052 УБҮ дугаартай "Lexus" загварын машин жолоодож явахдаа явган зорчигч руу шавхай үсэргэн, шаардуулж байж уучлалт гуйж байгааг бичлэгт харуулсан байв.

Уг бичлэгт Ц.Нямдорж суудлын бүсээ зүүгээгүй нь тод харагддаг. Тэгвэл замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүс зүүгээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд асанг хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгосон байна.

Мөн иргэдийн зүгээс түүнийг машиндаа хуурамч дугаар зүүсэн гэх мэдээлэл гаргасан бөгөөд үүнийг нягталж үзэхэд smartcar.mn сайтад 0052 УБҮ улсын дугаар нь "Lexus" бус "Land Cruiser 200" загварын машиных болох нь илэрсэн юм. Тэгвэл хууль зүйн сайд асаны унаж явсан машины дугаар солигдсон асуудалд Засгийн газрын авто баазад хариуцлага хүлээлгэхээр болжээ. Тодруулбал, прокурорын байгууллагаас Засгийн газрын авто баазад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон 500 мянган төгрөгөөр торгохоор болсон байна.