Ц.Элбэгдорж: Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ гэж хэлцгээе

Ц.Элбэгдорж: Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ гэж хэлцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Хүн бүрийн сэтгэл санааг Ковидын нөхцөл байдал зовоож байна. Бас өөр хавсарсан асуудлууд ч багагүй. Санал бодлоо товч илэрхийлж бичлэг хийв. Ийм үед чимээгүй байгаад байж боломгүй санагдаад” хэмээгээд дараах мэдэгдлийг оруулжээ.

Тэрээр "Цар тахлаас гадна, Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал эрчээ авч байна. Энэ талцал улайрал хэтэрч байна. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, ард иргэдээ бод гэж хэлцгээе. Хуультай юм сонгуулиа ч хийе. Эцэст нь хэн ерөнхийлөгч байхыг сонгогчдод л шийднэ" гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө