Грета Тунберг ДЭМБ-д 100 мянган евро хандивлажээ

Грета Тунберг ДЭМБ-д 100 мянган евро хандивлажээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэгч Грета Тунберг охин коронавируст халдварын эсрэг вакцины тэгш хүртээмжийг хангах зорилгоор өөрийн буяны сангаараа дамжуулан ДЭМБ-д 100,000 евро хандивлахаар болжээ.

Тэрээр "Өндөр орлоготой улс орнууд эрсдэлтэй бүлгээсээ гадна залуу, эрүүл хүмүүсийг вакцинд хамруулж байгаа нь туйлын зохисгүй үйлдэл. Хөгжингүй орнуудад дөрвөн хүний нэг нь вакцин хийлгэсэн байхад ядуу буурай орнуудад 500 хүн тутамд ганц л хүн дархлаажуулалт хамрагдаж байгаа нь шударга бус" хэмээн хэлжээ. 

Үүний дараа ДЭМБ-ийн ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус дэлхийн хамтын нийгэмлэгийг түүнээс үлгэр дууриал авахыг уриалав. Тунберг дээрх мөнгийг уур амьсгалыг өөрчлөлтийн эсрэг тэмцлийнхээ төлөө шагналд авсан юм.

Эх сурвалж: New York Times