Байнгын хороо ҮХЦ-ийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй гэж үзэв

Байнгын хороо ҮХЦ-ийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй гэж үзэв

УИХ‑ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших нь Үндсэн хууль хууль зөрчинө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Хэрэв УИХ цэцийн уг шийдвэрийг хүлээн авбал Ерөнхийлөгчийн тухай хууль дахь нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Энэ тохиолддолд аливаа сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглодог заалтыг зөрчих болчихоод байгаа юм.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд санал хэлж дууссан.

Үүний дараа

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг зөрчиж байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад 16 гишүүн оролцсоны 13 нь дэмжлээ.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн 70.1 дэх хэсгийг зөрчиж байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад 16 гишүүн оролцсоны 13 нь дэмжлээ.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.5.4 дэх хэсэг
нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг зөрчиж байна гэснийг
хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад 16 гишүүн оролцсоны 13 нь дэмжлээ.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.4.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн 70.1 дэх хэсгийг зөрчиж байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад 16 гишүүн оролцсоны 13 нь дэмжлээ.

Үүгээр нийт гишүүдийн 81.2 хувийн саналаар ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээж авлаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна