Монголын боксчид залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

Монголын боксчид залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

Польш улсын Кельце хотноо болж буй Сонирхогчдын Боксын Залуучуудын ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.

Тэгвэл өчигдөр/2021.04.19/ Эмэгтэйчүүдийн 51кг-д өрсөлдөж буй залуучуудын шигшээ багийн тамирчин Алтанбекийн Хулан Казахстаны боксчин Гульнара Турапбайг 5:0-ээр, эрэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьж буй залуучуудын шигшээ багийн тамирчин Энхзоригтын Сүхбат Испани улсын тамирчин Хуан Понтахог мөн 50-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Өнөөдөр мөнгөн медалийн төлөө Э.Сүхбат ОХУ-ын Евгений Жоровтой, Х.Хулан ОХУ-ын Валерия Линьковатай өрсөлдөнө.