Ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэртэй холбогдуулж МАН-аас МЭДЭГДЭЛ хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэртэй холбогдуулж МАН-аас МЭДЭГДЭЛ хийнэ

Өнөөдөр /2021.04.19/ Ерөнхийлөгч Х.Баттулга “МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлж байна гэж” мэдэгдсэн. Тус асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл 15:00 цагт шуурхай хурал зарласан. Ингээд тодорхой шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Иймд удахгүй тус шийдвэрийг МАН-аас албан ёсоор танилцуулах ажээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа “Ерөнхийлөгч захирамж гаргаж улс төрийн намыг татан буулгах эрх зүйн чадамж байхгүй. Улсын Дээд шүүх аль нэг албан тушаалтны захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт үгүй болно” гэж мэдэгдээд байна.