Залуучуудын боксын ДАШТ-ний хүрэл медальд Монголын хоёр тамирчин өнөөдөр хүч үзнэ

Залуучуудын боксын ДАШТ-ний хүрэл медальд Монголын хоёр тамирчин өнөөдөр хүч үзнэ

Польш улсын Кельце хотноо зохион байгуулагдаж буй Сонирхогчдын боксын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дахь өдөр Монголын боксчдоос 2 тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдөх гэж байна.

Өнөө шөнө 00.00 цагт эмэгтэйчүүдийн 51 кг-д боксын үндэсний шигшээ багийн тамирчин Алтанбек Хулан, Казакстаны тамирчин T.Гулинартай "В" рингэнд тоглоно.

Харин үргэлжлүүлэн 01.45 цагаас эрэгтэйчүүдийн 52 кг-д тамирчин Энхзоригтийн Сүхбат, Испанийн тамирчин  Пантожа Морено Жуантай "В" рингэнд тулалдах юм.