ЯЛГАВАРЛАЛ: Хар арьст залууг дээрэлхсэн цэргийн гэрийн гадаа иргэд цугларч эсэргүүцжээ

ЯЛГАВАРЛАЛ: Хар арьст залууг дээрэлхсэн цэргийн гэрийн гадаа иргэд цугларч эсэргүүцжээ

Өмнөд Каролинагийн Форт Жексон хотод амьдардаг АНУ-ын армийн цэрэг болох  Жонатан Пентлэнд гэх залуу нэгэн хар арьст эрийг дээрэлхэж, түүнтэй бүдүүлгээр харьцаж байгаа бичлэг цахим ертөнцөд цацагдсаны дараа түүний үйлдлийг эсэргүүцэн маш олон иргэн гэрийнх нь гадаа цугларч эсэргүүцлээ илэрхийлжээ.

Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нэгэн эмэгтэй зүгээр замаар явж байсан хар арьст залууг цагаан арьстай залуу хэл амаар доромжилж, бие махбодийн хувьд хүчирхийлж байгааг твиттер хуудсандаа тавьжээ. Тус бичлэг дээр Пентлэнд хэмээх цагаан арьст цэрэг залуу өнгөт арьст залуу руу хашгирч, хүнийг айлган сүрдүүлж, өдөөн хатгаж байжээ.

Мөн бичлэг дээр гараагүй ч өнгөт арьст эрийг түлхэж, гар утсыг нь хагалсан гэдгийг тэнд байсан олон иргэд нотолжээ. Тус цэргийн зүй бус үйлдэл олон нийтэд ил болсны дараа албанаас нь мөрдөн байцаалт явуулж, танхайн хэргээр цаг алдалгүй баривчилжээ.

Мөн түүний зүй бус бичлэг олны анхаарлыг татаж эхэлснээс хэдхэн цагийн дараа түүний үйлдлийг буруушаахын тулд “Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжигчид гэрийн Жонатан Пентлэндийн гэрийн гадаа цугларч, олон цаг орилон эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эсэргүүцлээ илэрхийлэхээр очсон иргэд газар дээрээс нь бичлэг хийж, интернетээр цацаж байсан учраас хэдхэн цагийн дотор түүний байшингийн урд хэдэн арван хүн цугларчээ. Гэсэн ч ямар нэгэн үймээн самуун бололгүй тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж, замын хөдөлгөөнд саад бололгүй замаа чөлөөлж, тэр байтугай хүмүүс пицца захиалж идэж байжээ.

Мөн зарим хүмүүс цугларсан хүмүүст микрофоноор эмх цэгцтэй байхыг уриалж, өнгөт арьст хүмүүсийн эсрэг үйлдэж буй ялгаварлан гадуурхалтыг зогсоохыг хүссэн байна. Одоогийн байдлаар Пентлэнд баривчлагдаж, танхайн хэргээр яллагдсан бөгөөд хэрэв түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол түүнийг 500 долларын торгууль ногдуулж, 30 хоног баривчлах ялаар шийтгэж болзошгүй гэж CBS телелвиз мэдээлээд байна.

Тэрээр өнгөт арьст залууд хандан “эндээс хурдхан яв, зайл” гэж орилж байсан ч нөгөө хүн “би ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ, би зүгээр л энүүгээр явж байсан” хэмээн хариулж байгаа нь бичлэг дээр гардаг. Цагдаагийн газраас түүнийг яагаад зүгээр явж байгаа залууг хөөж байсныг тодруулахад “би зүгээр л эхнэрийнхээ аюулгүй байдалд санаа зовсон юм, тэр маш сэжигтэй харагдсан” гэж тайлбарлажээ. Эсэргүүцэгчид гэрийнх гадаа цугласаны дараа Жонатан Пентлэндийн гэр бүлийг нүүлгэн шилжүүлээд байгааг мэдэгджээ.