Коронавируст халдварын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх ЗӨВЛӨМЖ

Коронавируст халдварын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх ЗӨВЛӨМЖ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Уг зөвлөмжид: 

  • Тайван байж, сайн унтаж амрах;
  • Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих;
  • Халуун бүлээн шингэн зүйл хангалттай уух (хоногт 8-10 аяга);
  • Илчлэг сайтай хоол унд хэрэглэх;
  • Хоолой, амаа тогтмол содатай уусмал буюу зориулалтын уусмалаар зайлах;
  • Гэр бүлийнхээ бусад гишүүдэд халдвар тараахгүйг хичээж тусдаа 1 өрөөнд эсвэл дор хаяж 1 метрийн зай барих, ам, хамраа бүрэн дарж ханиаж, найтаах; 
  • Амны хаалт тогтмол зүүж, 4 цаг тутам солих;
  • Гараа сайтар савандаж тогтмол угаах;
  • Цонх, салхивчаа 2 цаг тутам онгойлгож агаар сэлгэлт хийх; 
  • Аяга таваг, хувийн хэрэглээний эд юмсыг гэр бүлийн гишүүдээс тусдаа байлгах; 
  • Гэрийн эмийн сан бэлдэх 
  • Гэр, өрөө тасалгаандаа өдөр бүр чийгтэй, савантай бүлээн усаар цэвэрлэгээ хийж халдваргүйжүүлэх; 
  • Гарын угаалтуур, суултуур, ариун цэврийн өрөөг өдөрт 1 удаа Белизна болон бусад халдваргүйжүүлэх бодистой уусмалаар арчиж халдваргүйжүүлэх.