Оросын инженерүүд нисдэг машин бүтээж эхэлжээ

Оросын инженерүүд нисдэг машин бүтээж эхэлжээ

ОХУ-ын Дэвшилтэт судалгааны сангийн эрдэмтэд “Cyclocar” хэмээх нисдэг машин бүтээж эхэлсэн талаар Риа Новости мэдээллээ. Уг машин нь нэг удаад зургаан зорчигчийг тээвэрлэх боломжтой, 600кг хүртэлх ачааг агаарт хөөргөх хүчин чадалтай аж. Эх загварын туршилтын нислэгийг 60 кг орчин жинтэй ачаатайгаар хийсэн бөгөөд 2022 онд эхний загвар бэлэн болох гэнэ. 

Нисдэг машины урт нь 6 метр, 20 см, өргөн нь 6 метр. Цагт 250 км худлах бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 500 км зайг туулах чадалтай. Тоног төхөөрөмжийг нь нисдэг тэрэгнийхтэй харьцуулбал авсаархнаас гадна 30 градус хүртэл налуу гадаргуу дээр газардаж чаддаг аж. Эдгээрээс гадна дуу чимээ бага, зүтгүүрийн чиглүүлэгчийг 360 хэмээр хурдан удирдах боломжтой юм байна. 

Нисдэг машин бүтээх төслийг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Термофизикийн хүрээлэн санаачилжээ. 

Нисдэг машины зураг төсөл

Эх сурвалж: Риа Новости