Алдарт “Харри Поттер” киноны жүжигчин  Хелен МакКрори таалал төгсжээ

Алдарт “Харри Поттер” киноны жүжигчин Хелен МакКрори таалал төгсжээ

“Харри Поттер”, “Peaky Blinders” гэх мэт кино уран бүтээлд амилуулсан дүрээрээ алдаршсан Их Британийн жүжигчин Хелен МакКрори таалал төгссөн талаар түүний нөхөр болон ойр дотнынхон мэдэгдлээ. Тэрбээр удаан хугацааны туршид хорт хавдартайгаа тэмцэж байсан аж. 

Лондонд төрсөн жүжигчин бүсгүй "Харри Поттер" цувралын Драко Малфойн ээж ДрейзНарцисса Малфойгийн дүрд тоглосныхоо дараа “Peaky Blinders", "Penny Dreadful", "Цус сорогчид" зэрэг уран бүтээлд муу талын дүрийг чадварлаг бүтээсэн юм. 

Хелен МакКрори хоёр хүүхэдтэй байсан бөгөөд түүнийг нас барсны дараа олон жүжигчид сайн ээж, сайн бүсгүй байсныг нь дурсаж, эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN