ХӨСҮТ-д тагнуул, цагдаагийн газраас шалгалт хийж байна

ХӨСҮТ-д тагнуул, цагдаагийн газраас шалгалт хийж байна

Өчигдөр шөнөөс /2021.04.15/ эхлэн Тагнуул, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХӨСҮТ дээр нэгжлэг, шалгалт хийж байгаа аж. Шалтгалт одоо ч үргэлжилж байна гэв. 

Манай сайт ХӨСҮТ-ийн удирдлагуудтай холбоотой санхүүгийн зөрчил болон бусад хууль бус үйл ажиллагааг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус шалгалт ч үүнтэй холбогдож буй бололтой.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн өмнөх удирдлагуудын зарим үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж дахин баталгаажуулж байгаа аж. Мөн шинжилгээний сорьц бүрийг төлбөртэй тулгаж, төлбөртэй эмчилгээ, үйлчилгэний мөнгийг төрийн санд төвлөрүүлж чадсан эсэхийг тогтоохоор ийнхүү ажиллаж байгаа юм байна.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн санд төвлөрөх ёстой үйлчилгээ, эмчилгээний мөнгийг ХӨСҮТ-ийн удирдлагууд хувааж завшсан байх магадлалтай байгаа ажээ.