Хавьтал болсон эсэхийг сэрэмжлүүлэх аппликейшныг ирэх Даваа гарагт хэрэглээнд нэвтрүүлнэ

Хавьтал болсон эсэхийг сэрэмжлүүлэх аппликейшныг ирэх Даваа гарагт хэрэглээнд нэвтрүүлнэ

Халдвартай иргэний ойрын болон дам  хавьтал болсон эсэхийг сэрэмжлүүлэх “Covid -19  ERSDEL” аппликейшныг энэ сарын 19-нөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.

Энэхүү аппликейшныг гар утсандаа суулган “Bluetooth”-ээ  асааж  ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо  гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх боломжтой. Түүнчлэн халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдад дамжуулахгүй гэдгээрээ онцлог. 

“Covid -19  ERSDEL” аппликейшныг ашиглахын тулд iphone гар утасны хэрэглэгч тусгайлан программ татахгүй, харин Андройд үйлдлийн системтэй гар утастай бол ирсэн мессежийг идэвхжүүлэн тусгай АПП татаж,  Bluetooth- ээ байнга асаалттай байлгах юм байна. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө