БНХАУ-ын эдийн засаг өмнөх оныхоос 18,3 хувийн өсөлттэй гарчээ

БНХАУ-ын эдийн засаг өмнөх оныхоос 18,3 хувийн өсөлттэй гарчээ

Хятадын эдийн засаг 2021 оны 1-р улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.3 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор 6,8 хувиар буурч байсан юм. Харин энэ оны эхний улирлын өсөлт нь тус улсын 1992 оноос хойших дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том “үсрэлт” болж байна. 

Өнөөдөр Хятадын статистикийн хорооноос танилцуулсан мэдээнээс эдийн засгийн үзүүлэлтээс гадна нийгэм, аж үйлдвэрийн салбарт ч өнгөрсөн оныхоос сайн үзүүлэлт гарсан нь харагдаж байлаа. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын аж үйлдвэрийн гарц жилийн өмнөхөөс 14.1 хувиар, жижиглэнгийн худалдаа 34.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй  байна.

Олон улсын эдийн засагчид халдварын дэгдэлтийн үеэр тус улс хатуу хөл хорионы горимд шилжсэн ч бизнес эрхлэгчдэд Засгийн газраас тусламж үзүүлсэн нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгоход нөлөөлсөн гэж үзжээ. 

Эх сурвалж: CNN