ШУУРХАЙ МЭДЭЭ: Гэгээнтэн хотхоноос Үндсэн хуулийн цэцийн байр хүртэл цагдаагийн эргүүл, хамгаалалт гарчээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Гэгээнтэн хотхоноос Үндсэн хуулийн цэцийн байр хүртэл цагдаагийн эргүүл, хамгаалалт гарчээ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “УИХ-аас арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, тавдугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байдаг. 

Иймд дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр буюу маргааш хийхээр товлоод байна. Харин өнөөдөр зарим иргэд Үндсэн хуулийн цэцийн гадна очиж, эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулсан нь хатуу хөл хорио тогтоосон энэ үед дэглэм зөрчөөд буй юм. Эдгээр иргэдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид хүчээр тараасан. 

Тэгвэл Хан-Уул дүүрэгт байрлах Гэгээнтэн хотхоноос Үндсэн хуулийн цэцийн байр хүртэлх газруудад цагдаагийн эргүүл гарч, ойр орчмыг нь хамгаалалтад авчээ.

Учир нь маргааш болох Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших эсэх нь тодорхой болох юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 30.2 –д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн зургаан жилийн хугацаанд эх орондоо тогтвор сууршилтай амьдарсан иргэнийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан нь Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэж зарим хуульчид тайлбарлаж буй юм. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө