Реппер Канье Уэстийн пүүз "дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн пүүз" болж магадгүй

Реппер Канье Уэстийн пүүз "дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн пүүз" болж магадгүй

Алдарт реппер Канье Уэст “Nike” брэндийн “Air Yeezy 1 Prototypes” загварын пүүзээ дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Уг пүүзийг тэрбээр 2008 онд 50 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр өмсөж байсан юм. 

Канье Уэст 2008 оны Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр

Sotheby's дуудлага худалдааны төвийн мэдээлснээр “дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн, хамгийн эрэлттэй пүүзээр Канье Уэстийн пүүз тодорч магадгүй” аж. Учир нь пүүзний санал болгох эхний үнэ 1 сая ам.доллараас дээш байх гэнэ. Гэвч одоогоор үнийн талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. 

Канье Уэстийн уг пүүзийг 2007 онд Орегон мужийн Nike-ийн төв үйлдвэрт бүтээсэн бөгөөд 2009 онд худалдаанд гарсан “Nike Air Yeezy”-ийн анхны хувилбар байв. Гэвч үүнээс хойш яг энэ загвар дахин худалдаанд гараагүй. 

Одоогоор 1985 онд Майкл Жорданы өмссөн гарын үсэгтэй “Nike Air Jordan 1” загварын пүүз дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүзээр нэрлэгдэж байна. 

Эх сурвалж: CNN