Халдвар авч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан дэд хурандаа нас баржээ

Халдвар авч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан дэд хурандаа нас баржээ

Цэргийн төв эмнэлэгт 10 гаруй хоног эмчлүүлж байсан Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, дэд хурандаа  Ж.Д нь коронавирусийн улмаас нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.

43 настай дэд хурандаа цолтой Ж.Д нь  элдэв архаг хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан гэдгийг ойрын эх сурважлууд мэдээлж байгаа юм. Талийгаач нь албан үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан бөгөөд голомтод ажиллаж байсан төрийн алба хаагч учраас вакцины эхний тунд хамрагдсан байж болзошгүй аж. Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын улмаас нас барж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд нийт 29 хүн коронавирусийн хүндрэлээр нас бараад байгаа юм.