Засгийн газар 14.00 цагт хуралдаж УОК-ын саналыг хэлэлцэнэ

2021-04-08 13:43

УОК энэ сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоох саналыг ЗГ-т хүргүүлжээ

УОК өнөөдөр 11.30 минутад хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдсан. Хуралдаанаас дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, Засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газар 14.00 цагаас уг саналыг хэлэлцэх юм байна. Мөн дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай.

 

 

2021-04-08 13:16

Засгийн газар 14.00 цагт хуралдаж УОК-ын саналыг хэлэлцэнэ

Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг өнөөдөр УОК хэлэлцэж, саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Гэхдээ УОК ямар шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа. юм Үргэжлүүлэн 14.00 цагаас Засгийн газар хуралдаж, УОК-ын саналыг хэлэлцэнэ.