Алтанцөгц суманд сураггүй алга болсон хүү амиа хорлосон байдалтай олджээ

Алтанцөгц суманд сураггүй алга болсон хүү амиа хорлосон байдалтай олджээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 16 настай Т хүү гэрээсээ гараад ор сураггүй алга болсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Тус хүүг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн гээд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг долоон хоног тасралтгүй эрэн хайсан ч ямар ч сураг ажиг, ул мөр олдохгүй байгаад сумын иргэд гайхшаа бараад байсан аж.

Тэгвэл тус хүү өчигдөр /2021.04.07/ сумын захад байрлах нэгэн гүүрний доороос хоолойгоо боомилж амиа хорлосон байдалтай олджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн өдөр Т хүү гэрийнхэнтэй үл ялиг муудалцан гэрээсээ гарсан гэх ба хамгийн сүүлд сумынхаа тоглоомын талбай дээр тоглож байсан гэдгийг мэдээлж байсан юм. Хүү 16 настай ба ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байжээ. Одоогоор хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ