ТОДРУУЛГА: Э.Энхбат ухаан ороогүй, биеийн байдал нь хэвэндээ байна

ТОДРУУЛГА: Э.Энхбат ухаан ороогүй, биеийн байдал нь хэвэндээ байна

Олимпын наадмын алт, мөнгө медальт Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 461 дүгээр ангид саатуулагдаад буй. 

Тэгвэл Э.Энхбат ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний унтуулгын үйлчилгээ нь гарсан ч, ухаан ороогүй хэвээр байгаа ажээ. Бид энэ талаар түүний ойрын эх сурвалжаас тодруулахад, “Ухаан ороогүй, биеийн байдал нь хивэндээ байна. Бие нь сайдаагүй, муудаагүй байна” гэсэн юм. 

Харин энэ талаар Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг, “Өнөө маргаашдаа онгоцоор зөөвөрлөж болохгүй юм шиг байна лээ. Биеийн байдлыг нь харзнаж, эмчилгээгээ үргэлжлүүлж хийгээд явж байгаа. Нөхөрт маань тайвшруулах тариа тарьж байна. Мөн аппаратдаа буцаад орсон” гэжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө