С.Энхболд: Хөл хорихгүй бол өдөрт батлагдах тохиолдлын тоо 1000-3000 хүрнэ

С.Энхболд: Хөл хорихгүй бол өдөрт батлагдах тохиолдлын тоо 1000-3000 хүрнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.04.07/ МҮОНРТ-д цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр энэ үеэр "ЭМЯ хөл хорих саналаа Засгийн газарт оруулсан. Хөл хорихгүй бол халдварын тоо одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ.

Өдөрт батлагдах тохиолдлын тоо 1000-3000 хүрнэ.

Эмч хүний хувьд хэлэхэд хөл хорио тогтоож байж халдварын эрчмийг барина, вакцинжуулалт үр дүнтэй болно. Хэрвээ "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хийгээгүй бол өдөрт гарах халдварын тохиолдол 5-6 мянга хүрэх байсан. Нийслэлд 2107 ор бэлдсэн, нийт тохиолдлын 85-90 хувь нь хөнгөн учир гэрээр эмчилж байна. Ямар

ч цар тахлыг хөл хорио тогтоож байж л хумьдаг. 24-54 насны хүмүүс халдварт илүү өртөж байна" гэсэн юм. 




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ