Улсын онцгой комисс өнөөдөр хуралдахгүй

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдахгүй

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалтыг хумихын тулд 14 хоногийн хатуу хөл хориог тогтоох шаардлагатай гэсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулсан юм.  Гэвч Засгийн газраас уг саналыг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлж, дахин сайтар ярилцъя гэж үзсэн гэж буй. Тиймээс уг асуудлаар өнөөдөр үдээс хойш УОК хуралдаж тодорхой шийдэлд хүрч магадгүй гэх мэдээлэл байсан. 

Тэгвэл Улсын онцгой комисс өнөөдөр хуралдахгүй аж. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэийн хувьд өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр аль болох хөл хорио тогтоохгүй байх шийдэл судалж, танилцуулах, бүр шаардлагатай бол хөл хорионы үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ үр дүнтэй байхаар тооцох чиглэлийг УОК-т өгсөн гэх мэдээлэл байгаа юм. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө