Харилцагчдынхаа мөнгийг барьцаалан зээл авч авсан Төрийн банкны ажилчдыг шүүнэ

Харилцагчдынхаа мөнгийг барьцаалан зээл авч авсан Төрийн банкны ажилчдыг шүүнэ

Тун удахгүй Төрийн банкны Тээврийн товчоо салбарын эрх бүхий албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээгээр завшсан хэргийг Шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа ажээ. 

Тодруулбал, салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Амарчимэг, VIP теллер Б.Мөнхсүрэн нар банкаар нь тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг албан тушаалаа ашиглан судалж мөнгийг нь барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн хувьдаа завшсан хэрэгт холбогдсон билээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө